Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзан, “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардууллаа.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн өнгөрсөн есөөс арваннэгдүгээр сард Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдсан. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогч өрсөлдcөн юм.
Манай улсын тухайд дөрөв дэх удаагаа энэхүү тэмцээнд оролцлоо. Энэ жилийн хувьд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт гэсэн долоон төрөлд ур чадвараа сорьсон юм.
Монгол Улсын баг тамирчдаас Швейцарийн холбооны улсын Базел хотод болсон мужааны тэмцээний оролцогч Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч Г.Хатанбаатар дэлхийн олон орны оролцогчдын өмнө “Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчийн тангараг”-ийг эх хэлээрээ уншсан.
Мөн Австри улсад зохион байгуулсан “Өрөг угсралт” мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар дэлхийн стандартыг ханган 708 оноогоор "Medallion of Excellence" буюу "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл" шагналыг хүртээд байгаа юм.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд оролцсон баг, тамирчид “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардлаа | ||
Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.