Монгол Улсын ардын жүжигчин Энхбатын Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн шилдгүүдийг дахин тэргүүлэв. Тэрбээр 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа шилдэг 11 дуучны нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Тодруулбал, дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг "Opera Wire" цахим хуудсаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг. Энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад Э.Амартүвшин багтаад буй.
Дуурийн дуулаач Э.Амартүвшин өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирэхэд нь ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.
Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийнхаа удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.
Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнээс дараах шагналуудыг хүртэж байв.
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдыг магнайллаа | ||
Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.