![](/uploads/201307/news/thumb/d2341992d2c04525223881b08de484de_x3.jpg)
Зураач Ж.Болортүвшин “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэнгээ энэ сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд гаргана. Эл үзэсгэлэнд нийт 25 бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач Ж.Болортүвшин “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд хүргэж байсан билээ. Зураачийн бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээдэг учраас үзэсгэлэнгүүдээ ийн нэрийдсэн байна. Түүний өмнөх үзэсгэлэнгүүдийн зургууд хувь уран бүтээлчийн онцгой бөгөөд ганцаардмал ертөнцийг голдуу тусгадаг ажээ.
“Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.