Шууд Chart

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

2022-12-25 10:20:53

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 12 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.


- * -

ДАВАА ГАРАГ /2022.12.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Эдийн засгийн байнгын хороо

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурладаан

14.00

“Их засаг”

5

Төрийн байгуулалтын байнгын хороо

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

7

Хууль зүйн байнгын хороо

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”


- * -

 МЯГМАР ГАРАГ /2022.12.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

2

Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

5

Монгол ард түмний түүх, хэл, утга зохиол, баримтат өвийн сонгодог төлөөлөл болсон Монголын нууц товчоог эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх цогц арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

334 тоот

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”


 - * -

ЛХАГВА ГАРАГ /2022.12.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”


- * -

БААСАН ГАРАГ /2022.12.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”


УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй