Шууд Chart

Урианхай сурын харваа шилдгүүдээ тодрууллаа

2014-07-09 09:31:08

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорилоо. Тодруулбал,  улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсон байна.

Тэргүүн байруудыг танилцуулбал,
Нэгдүгээр байр: Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ххк багын харваач Б.Мөнхтөр түрүүлж урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.
Хоёрдугаар байр: Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компаний  харваач Д.Мөнхгэрэл
Гуравдугаар байр:  Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү
Дөрөвдүгээр байр: Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат
Тавдугаар байр:  Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус эзэлсэн байна.
Мөн харвааны үеэр Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзол, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарынгол хк харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Урианхай сурын харваа шилдгүүдээ тодрууллаа  
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй