Шууд Chart

Тав хоног цахилгааны хязгаарлалт хийхгүй

2014-07-09 09:48:44

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас урсгал засварын ажил хийж байгаатай холбогдуулан нийслэлийн хэ­рэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хяз­гаарлаж байгаа. Тухайлбал, өчигдөр тус ажлын хүрээнд нийслэлээс алслагдсан дүүрэг болох На­лайхын нэгдүгээр хороо “Ойн бирж” ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг 10:00-18:00 ца­гийн хооронд хязгаарласан.

Тэгвэл Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэрэглэгчдийн цахилгааныг хяз­гаарлахгүй гэдгээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-нээс мэдэгдлээ. Өөрөөр хэл­бэл, өнөөдрөөс эхлэн тав хоногийн хуга­цаанд нийслэлийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тав хоног цахилгааны хязгаарлалт хийхгүй  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй