Шууд Chart

УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно

2022-12-27 07:18:16

Улсын Их Хурлын байнгын болон  түр хороодын 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий төлөвлөгөө батлах тухай/

10.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хороо

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·      Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн талаар сонсох

·      Эрх зүйн дүгнэлт гаргуулах тухай

11.30

“Их Эзэн Чингис хаан”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

14.30

“Их Эзэн Чингис хаан”

6

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

·      Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

 


УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй