![](/uploads/201407/news/thumb/b5a69bae1fb057d7f9bdc7b5d74e3a54_x3.jpg)
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн бондын журмыг хэлэлцэн баталлаа. НЗДТГ, Дэлхийн банктай хамтран бонд гаргах асуудлаар хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийж, судалгаа явуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн бондын журмын талаар танилцуулахдаа “Журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээс гадна, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас санал аван тусгасан. Бид төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлаа бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид олон улсын зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчноо бэлдэж, тусгайлсан журам боловсруулж батлуулахаар өргөн барьж байна” гэж хэллээ.
Монгол Улсын хууль, дүрэм журамд нийслэл хотын олон улсын зах зээлээс зээлэх чадварт хязгаар тавьсан буюу өрийн мөнгөн тэмдэгтийн талаар тодорхойлж өгсөн заалт байдаггүй ч авах зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоосон байдаг байна. Тодруулбал, өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс болон төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын 15 хувиас хэтэрч болохгүй гэсэн тодорхой заалт байдаг юм байна.
Нийслэл бонд гаргах журамтай боллоо | ||
Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.