Мэргэжлийн сүмогийн маэгашира, Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сүмо бөхийн холбоо өнөөдөр хэлэлцэх аж.
Тэрбээр Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэж, Японы шар хэвлэлүүд мэдээллэж байсан билээ.
Иймд тус холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан бөгөөд энэ удаа ямар шийтгэл оноох эсэх нь тодорхойгүй байна.
Гэхлээ түүнийг окамисандаа гар хүрээгүй, харин оякатагийн гэргий байнга мөрдөн, хувийн амьдралд нь оролцдог нь маргааны үндэс болсон гэж Сүмо бөхийн холбооны эх сурвалж мэдээллэсэн юм.
Тэгэхээр Ёс зүйн хорооноос шийтгэл оноохгүй байх үндэслэл өндөр байгаа юм.
Ичиножёо А.Ичинноровын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ | ||
Үзсэн: 335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.