Шууд Chart

Чингэлтэй дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа

2022-12-26 10:15:58

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Боосай” картыг боловсруулсан юм.

Энэ нь хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт юм.

Тус картыг хот суурин газрын онцлогт тохируулан шинэчлэх боловсруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гар зураг түүнтэй уялдах 4 мөрт шүлэг” уралдааныг тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан юм.

Тус уралдааны зургийн бүтээлд 17 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч Г.Билэгт, Б.Насанзориг, шүлгийн уралдаанд 72 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Алгирмаа нарын бүтээл шалгарч, шагналаа гардлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чингэлтэй дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй