Шууд Chart

Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

2014-07-09 10:08:01

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Бүртгэл Монгол бөхийн өргөөнд хоёр  өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм. Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхаарууллаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй