Шууд Chart

ЭМЯ: Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллаж байна

2022-12-26 12:12:43

ЭМЯ ба СЭМҮТ, “Гэрэл Плас Медиа Холдинг” компани хамтран ЕБС-ийн 107, 5 дугаар сургуулийн нийт 60 гаруй багш мэргэжилтнүүдийг  оролцуулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад  Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа, “Гэрэл Плас Медиа Холдинг” ХХК-ны захирал С.Сумхүү нар болон бусад мэргэжилтнүүд оролцож хийх ажлаа танилцууллаа. Тэд энэ оны  10 сард сургуулиуд дээр ажиллаж сурагчдийн, багш, эцэг эхчүүдийн  сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг  мөн танилцуулж багш нартай зөвлөлдөх юм.

ЭМЯ-наас БШУЯ, ХНХЯ болон бусад оролцогч талуудтай хамтран  сэтгэцийн эрүүл мэнд ба халдварт өвчин, хоол тэжээл, агаарын бохирдол зэрэг олон шалгуураар  Хүүхдэд ээлтэй сургуулийн индексийг боловсруулан гаргаж эхний ээлжинд ЕБС-ийн 107, 5 дугаар сургуульд нэвтрүүлж улмаар үндэсний хэмжээнд бүх сургуулиудад  нэвтрүүлэх ба НҮБ Хүүхдийн сантай болон бусад доноруудтай хамтран ажиллах юм.

Сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын 75 хувь нь 20 наснаас өмнө эхэлдэг. Өсвөр насанд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдэд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, хооллох дурын эмгэг, зан үйлийн эмгэг (нийгмийн эсрэг зан үйл), анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх, өөрийгөө гэмтээх асуудлууд хамаардаг.

Түүнчлэн сургуулийн насны хүүхдийн дунд хамгийн багаар бодоход 3 хувь нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлох бодол, солиорол, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх зэрэг сэтгэцийн эмгэгтэй байна.

Мөн зан үйлийн эмгэгийн тархалт 5-20 хувь, хөвгүүдийн 6-16 хувь, охидын 2-9 хувь нь зан үйлийн эмгэгтэй, хүйсний хувьд хөвгүүдэд охидыг бодвол илүү, газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохиолдож байна.

Хүүхдийн сэтгэцийн эмгэгийг SDQ-ийн асуумжаар илрүүлэх судалгаагаар 5-15 насны 10438 хүүхдэд явуулсан судалгааны дүнд SDQ асуумжийн өвөрмөц чанар 94,6 хувь, мэдрэг чанар 63,3 хувь гэжээ. Өөрөөр хэлбэл 70 хувьд нь төрх үйлийн эмгэг, хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрах эмгэг, сэтгэл түгших эмгэгийг илрүүлэх боломжтой гэжээ. Энэ судалгааны дүнд 10 хувь нь сэтгэцийн эмгэгтэй болохыг илрүүлж, үүний 20%-д нь тусламж үйлчилгээ авсан байдаг байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


ЭМЯ: Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллаж байна   
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 6 цаг 58 минутын өмнө
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Бидэнтэй нэгдээрэй