Шууд Chart

Нийгмийн даатгалын сангийн орлого 9.6 хувиар өсчээ

2014-07-09 10:15:40

Монгол Улсын нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 672.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар өсчээ. Тус сангийн орлогыг бүрдүүлдэг бүтцийн харьцаанд том хэмжээний өөрчлөлт гараагүй байгаа юм. Тухайлбал, нийт орлогын 70.3 хувь нь тэтгэврийн даатгалын сангаас бүрдсэн байхад хамгийн бага хувийг ажилгүйдлийн сангийн орлого бүрдүүлжээ. Харин Нийгмийн даатгалын сангаас гарсан зарлагын өсөлт орлогын нэмэгдлээс өндөр байж, 627.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Энэ нь 2013 оны эхний хагас жилтэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын сангаас гарсан зарлагын дийлэнх нь мөн л тэтгэврийн даатгалд зориулагдсан байна. Мөн энэ оны эхний хагас жилд халамжийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтийн үнийн дүн өмнөх оны түвшнийг даваад байгаа юм. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийгмийн даатгалын сангийн орлого 9.6 хувиар өсчээ  
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй