Шууд Chart

Их хотын залуусын хамгийн том бүжгийн цэнгүүн болно

2014-07-09 10:51:10

“Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл” уриатай ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү шоу цэнгүүн нь үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил арав гаруй мянган залуус оролцож байсан бол энэ удаад 15 мянга гаруй залуусыг хамруулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна. Хөгжмийн дуугаралтыг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд Герман улсаас дуу хөгжмийн болон гэрлийн инженерүүдийг урьжээ. Энэ жилийн хувьд хөгжим, загварын хосолсон хөтөлбөртэй байгаагаараа онцлог юм. “Silence white” их хотын залуусаас гадна жуулчдын сонирхон оролцдог томоохон шоу цэнгүүн юм. Тус шоу цэнгүүнийг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний Соёл амралтын хүрээлэн, “Монгол микс прожект” ХХК нар хариуцан зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Их хотын залуусын хамгийн том бүжгийн цэнгүүн болно  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй