АНУ-ын Нью-Йорк мужийн Лэйк Плесид хотноо ирэх оны нэгдүгээр сарын 12-22-нд дэлхийн оюутны спортын өвлийн XXX универсиад наадам болно.
Үүнд 50 орны 2500 орчим тамирчин, спортын 12 төрлөөр өрсөлдөх бөгөөд Монголын оюутны спортын холбоо нь Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоотой хамтран ажиллаж гүйлтийн цана, шорт трейк, фристайл, снөүбоард гэсэн дөрвөн спортын төрөлд баг тамирчдаа оролцуулах гэж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд цанын дасгалжуулагчаар Д.Баттулга, тамирчнаар О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ, Т.Ариунболд, фристайл болон снөүбоардын дасгалжуулагчаар М.Шинэтөр, тамирчнаар Э.Тэмүүлэн, А.Ариунбат, Г.Ганзориг, шорт трейкийн төрөлд дасгалжуулагчаар Б.Бат-Оргил, тамирчнаар Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-эрдэнэ, Э.Мөнх-эрдэнэ, нийтдээ есөн тамирчин, гурван дасгалжуулагч, багийн албаны хоёр нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Наадамд оролцох тэшүүрийн тамирчид Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт, цанын тамирчид скай ресорт болон хандгайтад бэлтгэлээ хангаж байна.
Сонирхуулахад, Монголын оюутны баг тамирчид анх өвлийн универсиад наадамд 1991 оны Японы Саппоро хотноо болсон арга хэмжээнээс эхлэн оролцож байна.
Дэлхийн оюутны спортын наадамд Монголоос 14 бүрэлдэхүүнтэй баг оролцоно | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.