Монголын "The Hu" хамтлагийн хоёр дахь цомог "Range" хөгжмийн мэдээллийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 50 цомгийн 29 дүгээр байрт жагсчээ. Өмнө нь алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэгээр "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип шалгарсан талаар мэдээллэсэн.
Тус хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтсан аж.
"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт аравдугаар сарын 26-наас эхэлж, энэ оныг дуустал үргэлжилнэ.
"The Hu" хамтлагийн хоёр дахь цомог дэлхийн шилдэг 50 цомогт багтжээ | ||
Үзсэн: 420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.