Шууд Chart

Хулгайлагдсан охидоос 63 нь Боко Харам бүлэглэлийнхний гараас мултрав

2014-07-09 11:25:20

Зургаадугаар сард Нигер дэх Боко Харам бүлэглэлийнхэнд хулгайлагдсан 63 охид эмэгтэйчүүд өнгөрсөн баасан гарагт оргож, шатаагдсан тосгондоо эргэн ирсэн гэж тус улсын албаны эх сурвалж мэдээллээ. Боко Харамын дайчид дөрвөн өдөр тулалдсаны эцэст тэднийг зургаадугаар сарын 18-нд Борно мужийн Куммабза тосгоноос хулгайлсан бөгөөд 30 эрэгтэйг хөнөөж, тосгоныг тэр чигт нь галдаад байсан юм.

Тус зэвсэгт бүлэглэлийн барьцаанд одоо 200 гаруй сурагч охин байгаа гэж үзэж байна. Тодруулбал, тэдгээр хүүхдүүдийг дөрөвдүгээр сарын 14-нд Чибок тосгоноос хулгайлсан ба энэ бусармаг явдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн олон улсад өрнөсөн билээ. CNN-ийн мэдээлснээр Боко Харам бүлэглэл сүүлийн үед зүүн хойд хэсгийн Борно мужид охидыг хулгайлах нь нэмэгджээ. Өнгөрсөн 11 дүгээр сард хулгайлагдсан хэсэг охидыг хожим нь тус бүлэглэлийнхнээс аварсан байдаг. Гэхдээ тэдний зарим нь хүүхэдтэй, зарим нь жирэмсэн, мөн бусдыг нь Исламын шашинд хүчээр оруулж, хулгайлсан эрчүүдтэй хүчээр гэрлүүлсэн байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хулгайлагдсан охидоос 63 нь Боко Харам бүлэглэлийнхний гараас мултрав  
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй