14-р Далай лам 79 насныхаа төрсөн өдрөөр Холливудын жүжигчин Ричард Гир зэрэг олон мянган сүсэгтэнд хандан үг хэлэх үеэрээ Мьянмар, Шри Ланк дахь буддистуудыг цөөнх болсон Мусульманчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг дахин уриаллаа. Далай лам Энэтхэгийн Лех хотод хүрэлцэн ирсэн хүмүүсийн өмнө "Тэдгээр улсуудад байгаа Буддистуудаас тийм гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Буддагийн дүрийг төсөөлөхийг хүсч байна. Будда хайр, нигүүлслийг номлодог. Хэрэв Будда тэнд буй бол Буддистуудын халдлагад өртөж байгаа Мусульманчуудыг хамгаалах болно" гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд хэт үзэлт лам нараар тэргүүлүүлсэн хөдөлгөөнүүдийн нөлөөгөөр Мьянмар, Шри Ланк улсуудад шашнаар ялгаварлах үзэл нэмэгдсэнээс Мусульманчуудыг чиглэсэн олны эсэргүүцэл эрчимжээд байгаа юм. Мьянмарт л гэхэд шашны мөргөлдөөний уршгаар 2012 оны 6-р сараас хойш 200 гаруй хүн амь үрэгдэж, 150.000 орчим хүн орон гэргүй болсны олонх нь цөөнх Мусульманчууд байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Далай лам 79 насныхаа төрсөн өдрөөр юу айлдав | ||
Үзсэн: 1591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.