Хятадын нэгэн аялал жуулчлалын компани Transformers киноны хамгийн сүүлийн анги дээр ажилласан продюсеруудыг гэрээгээ зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал Wulong Karst Tourism компани тэдгээр продюсерууд амласныхаа дагуу логог нь кинондоо хангалттай сайн гаргаагүй учраас хохирол хүлээсэн гэж үзсэн бөгөөд Paramount Pictures-ийн эсрэг зарга үүсгэнэ хэмээжээ. Үүнээс гадна тус компани кинон дээр хамтрдан ажилласан 1905 Internet Technology компанийг ч мөн шүүхэд өгөх аж.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн сард Бээжингийн нэгэн үл хөдлөх хөрөнгийн компани Paramount Pictures болон тус студийн Хятад хамтрагчид киноныхоо трейлерүүд, постер зурагнууддаа зочид буудлыг нь амласны дагуу харуулаагүй гэсэн үндэслэлээр мөн л шүүхэд хандсан бөгөөд киноны нээлтийг зочид буудалдаа зохион байгуулах амлалтаасаа буцжээ. Гэхдээ тун удалгүй хоёр тал маргаан дээр тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн юм. Ямартай ч Hollywood Reporter-ийн мэдээлснээр Transformers-ийн 4 дэх анги Хятадын театруудаас $222.7 саяын орлого олж, Жэймс Камероны Avatar киноны амжилтыг эвдээд байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хятадын компани Transformers-ийн продюсеруудыг шүүхэд өгнө | ||
Үзсэн: 2321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.