Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-07-09 11:56:44

Уншигч та бүхэндээ долоодугаар сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Бөх барилдах, сур, шагай харвах шинэ цэнгэлдэхтэй болно” сурвалжлага,  “70-аас дээш оноо авбал багшлах эрхтэй”, ““Буянт-Ухаа” хорооллын цэвэр усны шугамыг улсын комисс хүлээн авлаа”  мэдээ, “Амрах эрхгүй зун” тоймчийн үгийг онцлож байна. С3 нүүрт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээллийг нийтлэжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүмүүс наадмаар гангарахын тулд хуучнаа зарж лизингээр шинэ машин авч байна” сурвалжлага, “Сонсогчид хүч нэмэгдүүлэн хамгаалалтад гарна”, “Д.Эрдэнэбат: Манай бүлэг наймдугаар сард намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно”, Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад “Чиний тухай кино хийе” гэхэд зөвшөөрөөгүй”, Ө.Уянга: Төв цэнгэлдэхээ тойрч хуушуур идсэн шигээ наадна даа” ярилцлага, “Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарчээ” мэдээг онцлож байна.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Батаарын гэрийг тохижуулахад мөнгө дутжээ”, “Буянт-Ухаа 1”-ийн сугалааг дахин явуулна”, “Сургалтын төлбөрийн дундаж 1.5 сая төгрөг байна” мэдээ, “М.Батчимэг: Транзит тээврээ шийдээгүй цагт цариг гол асуудал биш” ярилцлага, “Намбатай эр болжээ, тэр” хөрөг, “Наадам болох газруудыг камержуулжээ” мэдээ нийтлэгджээ. Тус сонины утасны анд буланд “Era Models” олон улсын загварын агентлагийн захирал Д.Эрдэнэтуяагийн “Ногоон өнгийн Хүннү загварын дээлээр гоёно” яриа орсон байна. 

“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Буриад сурын харваанд залуус өнгөллөө”, “Хуушуур зарах зөвшөөрөлгүй газраар үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа” мэдээ, “Р.Бурмаа: Хуулийн цоорхойг иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр мэдэж байна”, “Д.Намсрай: Халдвар авсан 451 тооройг устгасан” ярилцлага, “Америкчууд Германы тагнуулыг урвуулжээ”, “Молдавт Оросын телевизийг хаав” зэрэг гадаад мэдээ, мэдээллийг онцлож байна.

“Улс төрийн тойм” сониноос “Цагдаа нар өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэгт шилжинэ”, “Аль салбарын зээлийг хумих нь зүйтэй вэ”, “”Ундраа” зуслангийн амрагч хүүхдүүдээс цусан суулга өвчний халдвар илэрчээ” зэрэг мэдээ, сурвалжлагыг уншиж болно.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Наадмын өдрүүдэд бороотой”, “Роналдо: Аргентин дэлхийн аварга болно”, “Монгол Улс удахгүй далайд гарцтай орон болно”, “Ц.Энхманлай: Манай хамтлаг гурван яруу найрагч, дөрвөн ая зохиогчтой” гарчиг бүхий мэдээ, ярилцлагыг нийтлэжээ. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй