Шууд Chart

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан энэ пүрэв гарагт болно

2022-12-27 16:10:36

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан энэ пүрэв гарагт болно. 

Барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхэлнэ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий харцага цолтойдоо түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч үзүүрлэж байв.

Харин их шөвөгт улсны заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан энэ пүрэв гарагт болно  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй