Шууд Chart

Окинава арлыг хар салхи дайрав

2014-07-09 12:18:11

Хүчтэй хар салхи Японы Окинава арлыг дайрсан байна. Орон нутгийн албаныхан болзошгүй аюулаас сэргийлэхээр 480 мянга гаруй оршин суугчдадаа хоргодох байранд байхыг анхааруулсан гэж BBC мэдээлэв. Неогури хэмээх хар салхи мягмар гарагт өмнөд арлуудыг дайран өнгөрсөн бөгөөд энэ үеэр хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орсон байна. Цаг уурын агентлагаас мэдээлснээр салхины хурд дээд тал нь 252 км/цагт хүрсэн бөгөөд 50 мянга орчим айл тог цахилгаангүй болжээ. Окинавагийн цагдаагийн газраас мэдээлснээр цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр гурван хүн гэмтсэнээс гадна нэг загасчин сураггүй болсон байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Окинава арлыг хар салхи дайрав  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй