Шууд Chart

Чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ

2022-12-30 08:52:05

ОХУ-ын Красноярск хотын Бадалык оршуулгын газрын Алдрын талбайд чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ЗХУ, ОХУ-ын XX зууны шилдэг дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ.

Дмитрий Миндиашвили 2021 оны тавдугаар сарын 24-нд 87 насандаа энэ ертөнцийг орхин одсон билээ.

Тэрээр Красноярск хотод 1957 оноос хойш амьдарч байлаа. Миндиашвилигийн шавь нарын дунд олимпын хошой аварга Иван Ярыгин, олимпын гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев нарын алдартнууд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй