Шууд Chart

Энэ он улирч, шинэ мөрүүдийг бичих нэгэн тоолол эхэллээ

2022-12-31 13:49:03

Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууддаа шинэ оны мэндийг МҮОНРТ-ийн сайтын хамт олны зүгээс хүргэж байна.

Монгол түмний цадиг түүхийн энэ он улирч, шинэ мөрүүдийг бичин туурвих нэгэн тоолол эхэллээ. Хүн бүр одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр юм. 2023 он айл бүрийн хойморт өнгө гэгээ, Монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд итгэл тэмүүлэл асааж, хийморь золбоо, баяр жаргал авч ирж байна.

Сайхан учрал бүхэн айлчлах 2023 оноо айл өрх, ахан дүүсээрээ баяр жаргал дүүрэн, сайхан угтаарай.

Нийт уншигчдадаа шинэ жилийн мэнд хүргэе!

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ он улирч, шинэ мөрүүдийг бичих нэгэн тоолол эхэллээ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй