Шууд Chart

ЭНЭ ӨДӨР: 1995 онд Дэлхийн худалдааны байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ

2023-01-01 13:15:04

Дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 01-ний өдөр дараах үйл явдлууд өрнөж байжээ.

МЭӨ 45 онд Ромын эзэнт гүрэн иргэний он тооллыг Юлианы тооллоор тооцож, жилийн эхний өдрийг Нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхаар тогтжээ.


1739 онд Францын аялагч Жан Баптист Чарльз Буве дэ Луцье Буве арлыг илрүүлэв.


1801 онд Их Британийн эзэнт гүрэн болон Ирландын эзэнт гүрний хооронд нэгдэх хэлэлцээ амжилттай болж Их Британи болон Ирландын эзэнт гүрэн гэж нэрлэгдэх болжээ.


1808 онд АНУ боол оруулж ирэхийг албан ёсоор хориглов.


1873 онд Япон Григорийн тооллыг хэрэглэж эхэлжээ.


1881 онд Францын зохион бүтээгч Фердинанд дэ Лессепс Панамын сувгийн барилгын ажлыг эхлүүлэв.


1903 онд Дани улсын цахилгаан мэдээ дамжуулах хороог Хиагтад байгуулсан байна. Дани улсын (умарт зүгийн цахилгаан мэдээний нийгэмлэг) нийгэмлэг Орос, Хятад улсуудтай харилцан тохиролцсон ёсоор Бээжин ба Эрхүү хотуудад байгуулсан цахилгаан мэдээний конторууд нь хоорондоо Орос ба хятадын цахилгаан мэдээг харилцан солилцох ажлыг эхлүүлсэн түүхтэй аж.


1942 онд Атлантикийн дүрмийг үндэслэн Вашингтон хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд нийт 26 орон гарын үсэг зурж, Гитлерийн эсрэг эвсэлийг үүсгэв. Үүгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэс суурийг тавьжээ.


1971 онд АНУ-ын Конгресс тамхины сурталчилгааг хоригложээ.


1995 онд Дэлхийн худалдааны байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.


1999 онд Европын Холбооны 11 гишүүн улс тус холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгтийг евро гэж нэрлэхээр болсон бөгөөд 2002 оны мөн энэ өдөр - Евро нь Европын холбооны 12 гишүүн орны хууль ёсны мөнгөн тэмдэгт гэж батлагджээ.


2015 онд ОХУ, Армени, Беларус, Казахстан, Киргизстан улсын удирдагчид Евразийн эдийн засгийн зөвлөлийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.


ЭНЭ ӨДӨР: 1995 онд Дэлхийн худалдааны байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй