Шууд Chart

“Хархүү” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ

2023-01-02 12:43:01

Монгол болон Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Хархүү” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ.

Ирэх хоёрдугаар сарын 1-11-ний хооронд Ираны Тегеран хотноо болох 41 дэх удаагийн "Фажр" олон улсын кино наадмын "Зүүн Виста" уралдааны хэсэгт "Хархүү" кино албан ёсоор шалгарсан байна.

БНХАУ-ын “Шанхай” кино компанийн бүтээл “Хархүү” кино нь Монгол морины тухай өгүүлдэг бөгөөд Монголоос жүжигчин Д.Ганцэцэг тоглосон бол найруулагчаар Э.Буянхишиг ажиллажээ. Энэ кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар "Гран при" шагнал хүртжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хархүү” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй