Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ.
Уг театр нь 3900 хүний суудалтай бөгөөд тэрбээр энэ сарын 5, 8, 14, 20, 26-нд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах аж.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирхэд нь ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм.
Тэрбээр 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөөгийн удирдлага дор суралцан төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа ДБЭТ-аас эхэлжээ. Улмаар 25 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.
Ардын жүжигчин Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулна | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.