Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам эхэллээ.
Энэхэн мөчид эрхэм олон наадамчид Хүй долоо худгийн дэнж дээрээс хязаалан насны хурдан морьдоо гарааны зурхай руу үдэхээр хэдийнээ хуран цуглараад байна. Энэ бүх үйл явцыг МҮОНРТ-ийн явуулын станцын инженер, техникч, уран бүтээлчид болон MNB.MN сайтын сурвалжлагч нар өнөөдрийн 08 цагаас эхлэн орон даяар болон дэлхийгээр тархан сууж байгаа элэг нэгт монголчууддаа хүргэхээр ажиллаж байна. Эрхэм үзэгч, уншигч та бүхэн Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэн гэгч хүчтэн бяр хүчээ гайхуулан, хэний хурдан ажнай шандас сорин хурдалж, аль нутгийн гоц мэргэн хэний сум ончтой байгаа болон наадам тойрсон бусад сонирхолтой мэдээ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь Олон нийтийн цахим талбар MNB.MN сайтын НААДАМ-2014 булангаас болон ухаалаг гар утсанд зориулсан MNB аппалкэйшнээр хүлээн авах боломжтой боллоо.
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
Үндэсний Олон Нийтийн Цахим Хуудас
MNB.MN
Гар утасны аппалкэйшн татаж авах бол:
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай! | ||
Үзсэн: 5732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.