Багануур дүүрэгт 2019 онд зохиосон “Болор цом-37” наадмаас хойш оны шилдэг шүлэг туурвиж, болор цом өргөсөн яруу найрагчийг Багануур дүүрэг их зохиолч Д.Нацагдоржийн дүр бүхий дурсгалын цомоор мялаадаг уламжлал тогтсон юм.
Өнгөрсөн оны хувьд “Болор цом 40” наадмын тэргүүн найрагч М.Амархүү нэрлэгдэж, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Д.Нацагдорж” дурсгалын цомыг гардууллаа.
Дурсгалын цом гардуулах ёслолд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, МЗЭ-ийн Багануур дүүрэг дэх салбарын тэргүүн, тус дүүргийн Соёлын ордны дарга, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэн, Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, “Болор цом”-ын эзэн, түүхийн ухааны доктор, яруу найрагч Д.Болдхуяг, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Я.Отгонбаяр, яруу найрагч А.Түмэнбаяр, Н.Цагаанхүү нар байлцав.
“Д.Нацагдорж” дурсгалын цом гардуулах ёслолын өмнө МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар цаашид хамтран ажиллах талаар ярилцаж, 2023 онд ЕБС-ийн сурагчдын дунд эссэ бичлэгийн үндэсний уралдааныг зохион байгуулахаар тогтлоо.
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Амархүү “Д.Нацагдорж” цом гардлаа | ||
Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.