Шууд Chart

Анга омгийнхон нас барагсдаа аймшигтай аргаар занданшуулдаг байжээ

2014-07-10 10:05:51

Папуа Шинэ Гвинейн Анга омгийнхон олон зуун жилийн турш нас барагсдынхаа цогцсыг занданшуулжээ.

Эндхийн оршин суугчид нас барагсдаа утаагаар утаж, авс, булшинд хийлгээгүйгээр хадан цохионд байрлуулдаг байсан ажээ. Уулын мухарт хатаж хорчийн, улаан өнгөтэй болсон шарилууд аймшигтай харагдах боловч Анга хүмүүсийн хувьд өвөг дээдсээ дээд зэргээр хүндэтгэж байгаа хэлбэр нь энэ гэнэ.

Шарилыг утсаны дараа шавар, улаан будаг түрхэж ялзарч муудахаас хамгаалдаг. Ингээд хаданд ил байрлуулна. Тэд хүүхэд, хөгшид гээд бүхий л хүмүүсийг энэ аргаар оршуулдаг байна. Саяхан Моробе уулсаас 200 жилийн түүхтэй ийм шарил олджээ.

Анга омгийнхон хүмүүс нас барсан хойноо ч гэсэн ард үлдсэн үр хүүхэд, төрөл төрөгсдөө хамгаалдаг гэж итгэдэг учраас ийм зан үйл үйлддэг байжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Анга омгийнхон нас барагсдаа аймшигтай аргаар занданшуулдаг байжээ   
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй