Шууд Chart

Монголд зураг авалт нь хийгдсэн БНСУ-ын кино энэ баасан гарагаас үзэгчдэд хүрнэ

2023-01-04 10:28:04

"Parasite" киногоороо алдаршсан, БНСУ-ын жүжигчин И Сон Гюний тоглосон "Payback" хэмээх цоо шинэ цуврал кино энэ сарын 6-наас дэлгэцээр гарахаар болжээ.

Энэхүү цувралын зарим хэсгийн зураг авалт өнгөрсөн оны зургаадугаар сард Монголд хийгдсэн гэнэ.  

Киноны үйл явдал Монгол Улсад арван жил мөнгө зуучлагчийн хувиар нуугдаж байсан Ин Юн өшөө авахаар Солонгос руу буцаж буйгаар эхэлдэг ажээ. Нийт 12 ангитай тус бүтээлд И Сон Гюноос гадна Мун Чэ Вон, Ким Ми Сүк нарын алдартай жүжигчин тогложээ.  

Киноны уран бүтээлчид цувралын талаар "И Сон Гюн нутгийн иргэдтэй яриа өрнүүлэхэд шаардлагатай Монгол хэлийг сурахаас гадна зураг авалтад бэлтгэхийн тулд морь унах дасгалд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Хэдийгээр зураг авалтын хуваарь хэцүү байсан ч олон хүний хүчин чармайлтаар бид амжилттай дуусгаж чадсан. Монголын үзэсгэлэнт байгаль, И Сон Гюний дүр төрхтэй төгс зохицсон" хэмээжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголд зураг авалт нь хийгдсэн БНСУ-ын кино энэ баасан гарагаас үзэгчдэд хүрнэ   
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй