Шууд Chart

"Трио" уран сайхны кино ирэх xоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийнэ

2023-01-04 11:09:33

"Трио" уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагнал хүртжээ.

Дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдсэн байна.

Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн аж. 

Энэхүү киног Австралийн Перт хотын Burswood задгай кино театрт гаргаж, театраас орж ирэх мөнгөн орлогыг Монголын дауны холбоо болон Авсрталийн дауны холбоонд ижил тэнцүү хандивлахаар болсон байна.

“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан "Трио" уран сайхны кино ирэх xоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийхээр болжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Трио" уран сайхны кино ирэх xоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийнэ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй