
“Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааг иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх тогтоолын төсөл санаачилжээ.
Өнөөдөр тус компанийн хувьцааг 2.512.771 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Цаашид "Эрдэнэс Тавантолгой" компанийн засаглалыг сайжруулах, хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байна.
Тиймээс нүүрсний хулгайн асуудалд нэрийг нь холбогдуулж зарласан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нар "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компаний хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төсөл боловсруулжээ.
Тус төслөө өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртэлх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ингэж ярилаа.
"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталснаар Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдэж, компанийн засаглал сайжран, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдал бий болно гэж үзэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх тогтоолын төсөл санаачилжээ | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.