![](/uploads/202301/news/thumb/ac05533a090fd68fa5ca25daa6ddcf4e_x3.jpg)
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах нь" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилгоор "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо НҮТББ-ын тэргүүн, Хог хаягдлын үндэсний зөвлөх Д.Батжаргал нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд хог хаягдал дахин боловсруулах салбарт шинэ техник технологи, инновацын шийдлийг нэвтрүүлж, логистикийн менежментийг шинэчлэх, хогийн тээврийн цахим систем хөгжүүлж, цахилгаан эх үүсвэр бүхий хогны машинуудыг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.