
Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо. 318 шандаст хурдан хүлгээс Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлж, аман хүзүүнд Ш.Баянбатын зээрд халзан, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн янзага зээрд үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын сартай зээрд үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Эрдэнэбилэгийн хээр үрээ хурдаллаа. Айргийн зургаад Ховд аймгийн Цэцэг сумын Н.Баасанжавын бор үрээ, долоод Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ч.Хишигбаатарын хүрэн халзан үрээ, наймд "Мон-Эрдэнэ" компанийн П.Энхмөнхийн бор үрээ, ест Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ, аравт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын цагаан үрээ хурдлав.
Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлэв | ||
Үзсэн: 2356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.