Шууд Chart

Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав

2023-01-05 18:19:34

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанганыг 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд ноён Ричард Буанган болон тус Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Бриан Харт нарт баяр хүргээд хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, илүү олон чиглэлд хамтарч ажиллахаа мэдэгдлээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй