Шууд Chart

ЗГ: Шүүх шинжилгээний ерөнхий газар байгууллаа

2023-01-05 18:56:06

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 5-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгууллаа.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг өөрчлөн байгуулсантай холбогдуулан орон тоо, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шилжүүлж, тус газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ онд батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. 


ЗГ: Шүүх шинжилгээний ерөнхий газар байгууллаа  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй