Монгол Улсын и-спортын тамирчид 2015 оноос хойш оролцсон олон улсын тэмцээнээс 1.8 сая ам.доллар буюу төгрөгөөр 6.2 тэрбумыг олсон гэж Esportsearnings сайт мэдээллэв.
Үүнээс 2022 онд гэхэд 3.1 тэрбум төгрөг олсон бөгөөд нийт орлогынхоо 50 гаруй хувийг гар утасны тоглоомоос олсон байна.
Тодруулбал, нийт ашгийнхаа 3.4 тэрбум төгрөгийг Pubg Mobile, Dota-гаас 629 сая, CS#GO-аас 2.07 тэрбум, Call of Bobile тоглоомоос 22 сая, Valorant-аас 48 сая төгрөг олжээ.
Дотоод гадаадын 270 гаруй тэмцээнээс олсон цэвэр ашиг бөгөөд манай улсын и-спортын тамирчид дэлхийн чансааны 58 дугаар байрт бичигдэж байгаа аж.
Монгол Улсын и-спортын тамирчид 6.2 тэрбум төгрөг хүртжээ | ||
Үзсэн: 316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.