Монголын театрын урлагт “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч М.Батболд УДЭТ-ын найруулагчаар ажиллахаар болжээ. Тэрбээр оны өмнөхөн шинэхэн ажилдаа орсон байна. Түүнтэй хамт УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нар ч тус театрт ажиллахаар болсон гэж УДЭТ-аас мэдээллэв.
Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.
Сонирхуулахад, тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү юм.
Найруулагч М.Батболд УДЭТ-аар харьяалагдаж эхэллээ | ||
Үзсэн: 317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.