Шууд Chart

Канадын залуучууд дэлхийн аваргаар дахин тодорлоо

2023-01-06 14:51:41

Канадын Галифакс, Монктон хотноо өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд эхэлсэн шайбтай хоккейн залуучуудын ДАШТ өнөөдөр өндөрлөлөө.

Аваргын цом, алтан медалийн төлөө талбайн эзэн Канад болон анх удаагаа финалд үлдэж буй Чехийн ( 1987 онд Чехословак финалдсан) залуучууд  хурд хүч сорив.

"Агч модны навч"-нууд финалын тоглолтын эхний хоёр үед нэг, нэг шайб оруулж, 2:0 -ээр хошуучилж явсан ч төгсгөлийн гуравдугаар үед Чехүүд минутын дотор тооны харьцааг тэнцүүлснээр овертайм буюу нэмэлт цаг гарлаа.

Нэмэлт цагт Канадын Гюнтер хожлын шайбыг оруулж, Хоккейн эх орны залуучууд таван сарын өмнө хүртсэн дэлхийн аварга цолоо баталж, сүүлийн дөрвөн жилд гуравдахиа, Залуучуудын ДАШТ 47 удаа зохиогдоход 20 дахь удаагаа аварга болов.

Хүрэл медалийг Шведийн багийн 8:7-оор (овертайм) хожсон АНУ-ын залуучууд хүртэв.

Тэмцээний шилдэг довтлогч болон хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Канадын Коннор Бедард тодорлоо.

Хоккейн шинэ од, маргаашийн супер од гэгдэж буй 17 настай Бедард нь энэ удаагийн ДАШТ-д 9 шайб + 14 дамжуулалт = 23 оноо авсан юм.

Бедард залуучуудын дэлхийн хошой аварга болсон бөгөөд энэ жилийн НХЛ-ийн драфтын #1  болох нь бараг тодорхой юм.

Ц.Энхтүвшин

Нийтэлсэн: У.Баярсайхан

Канадын залуучууд дэлхийн аваргаар дахин тодорлоо   
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй