Энэ өдөр түүхэнд болсон дотоод гадаадын үйл явдлыг эргэн дурсья. Өнөөдөр Сербид Бүгд найрамдах улсын өдөр, Өмнөд Суданд Энхийн гэрээний өдөр тохиож байна.
Энэ өдөр Армены анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян, Америкийн жүжигчин, “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Жонатан Кимбл Симмонс, жүжигчин, найруулагч Жой Лорен Адамс, Бельгийн дуучин Лара Фабиан, Италийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Женнаро Гаттузо, Америкийн дуучин, “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Александр Жеймс Маклин, Их Британийн ханхүү Уильямын эхнэр, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1929 оны энэ өдөр Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагджээ.
2012 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гаргасан билээ.
2017 оны энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1907 оны энэ өдөр Вильнюст Литвийн анхны уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.
1923 оны энэ өдөр Хуан де ла Сиерва өөрийн зохион бүтээсэн нисэх онгоцоороо анхны нислэгээ үйлдэв.
1951 оны энэ өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр албан ёсоор нээгджээ.
1992 оны энэ өдөр Бүгд найрамдах Серби улсыг зарлан тунхаглажээ.
2007 оны энэ өдөр анхны “iPhone” утсыг танилцуулав. Өөр зүйлгүй дээ.
МЗЭ-ийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм энэ өдөр байгуулагджээ | ||
Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.