Шууд Chart

Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2023-01-09 10:27:23

Монголын спортын корпорациас Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн холбоодын нэгдсэн тэмцээнд нийт 15 спортын холбоо нэгджээ. Уг тэмцээн энэ сарын 13-22-ны хооронд “Мөсөн Өргөө”-д болно.

Наадамд хүндийн өргөлт, байт харваа, скейтборд зэрэг олимпын спортоос гадна корнхол, брейк бүжиг, виртуал дугуй, valorant зэрэг сонирхолтой төрлүүд багтаж байна. 

Холбоодын Нэгдсэн УАШТ 2023 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Steppe Link Holding”, ивээн тэтгэгч байгууллагаар “Odin Tech” хамтран ажиллах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн болно  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй