Шууд Chart

Дархан аварга А.Сүхбат барилдах нь тодорхой боллоо

2014-07-10 15:00:39

 

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн удаатай билээ.
 
Гэхдээ бөх сонирхогчдын дунд түүнийг энэ жилийн наадамд барилдах эсэх тухай таавар, тодорхойгүй таамаглалууд явсаар байсан юм.

Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд барилдах нь тодорхой болжээ. Тэрбээр наадмын барилдаанд бүртгүүлээд явж байгаад телевизийнхний дуранд өртсөн байна.

Наадамчид маргааш зүлэг ногоон дэвжээнээ А.Сүхбат аваргыг барилдахыг тэсэн ядан хүлээж байна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дархан аварга А.Сүхбат барилдах нь тодорхой боллоо  
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-07-17 10:07
улсын наадамд зодоглосоноос хойш А.Сүхбат 11 удаа шөвгөрч 77 давсанаас 1 удаа 10, 2 удаа 9, 3 удаа 7, 4 удаа 6, 1 удаа 5 давж бүгд 78 давсан 2001 онд 10 давж түрүүлсэн амжилтыг үнэлэж 2007 онд Энхбаяр ёрөнхийлөгч даян аварга цол олгосон бол Г.Өсөхбаяр аварга 2 удаа 5, 1 удаа 6, 4 удаа 7,3 удаа 8, 4 удаа 9 давж нийт 14 удаа шөвгөрч 104 даваа авсан байна дүрмээ мэддэг бүхэн Өсөхбаяр аваргаын эрэмбийг Зүүний нэг гэж ойлгож байгаа биз
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-07-12 11:02
үхсэн баас. Монголын ард түмнийг ингэж доромжилдог юмуу. Ер нь Сүхбат хэн юм бэ. Тийм сүрхий юм бол сайн барилдаж байгаа нэг залууг гурав давуулж дэмжихгүй яасан юм. Өсөхбаярыг гурав давуулж дэмжинэ гэж тэнэглэл байх уу. Өсөхөөтэй барилдсан бол хэмх шидүүлэх байсан юм.
86.33.197.xxx [86.33.197.xxx] 2014-07-11 01:50
ee dee jinhen mongol halh buh duu
86.33.197.xxx [86.33.197.xxx] 2014-07-11 01:50
ee dee jinhen mongol halh buh duu
86.33.197.xxx [86.33.197.xxx] 2014-07-11 01:50
ee dee jinhen mongol halh buh duu
86.33.197.xxx [86.33.197.xxx] 2014-07-11 01:49
ee dee jinhen halh buh duu,

Бидэнтэй нэгдээрэй