Шууд Chart

Улсын хэмжээнд 11.915 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна

2023-01-10 09:02:57

Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна. Зудын байдлын үнэлгээгээр нутгийн 60 хувьд эрсдэл ихтэй, 30 гаруй хувьд дунд байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гарчээ.

Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжжээ.

Хамгийн их эрсдэлтэйд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум орж байна.

Дээрх аймаг, сумдад 99.820 өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.905 өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.915 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын хэмжээнд 11.915 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй