Шууд Chart

Гурван жилийн дараа сүмо бөхийн ордон үзэгчээр дүүрчээ

2023-01-10 09:17:55

Энэ оны нэгдүгээр сарын барилдааны эхний өдөр танхим үзэгч дүүрсэн дарцагийг гаргасан нь гурван жилийн дараа Хацү башёгийн эхний өдөр үзэгч дүүрсэн тохиолдол болов.

Энэ сарын барилдаан коронагийн халдвар тархалтаас сэргийлэн, ордоны өдрийн үзэгчдийн дээд тоог 9700-гаар хязгаарлаж байгаа аж.

Нэгдүгээр сарын башё болон банцүкэгийн онцлогоос сонирхуулахад нэг ёкозүна нэг озэкитой башё 1898 оны хаврын тэмцээнд тохиож байснаас хойш 125 жилийн дараа энэ сар давхцаж байгаа юм байна.

Эхний өдрийн сүмогийн холбооны шинэ оны болон башё эхэлсэн мэндчилгээнд нэг озэки, дөрвөн сэкивакэ, дөрвөн комүсүби цолтон жагссан нь 61 жилийн дараа давтагдаж байгааг дурдлаа.

Өвөр Монголын анхны сүмоч Соококүрай Энхтүвшин буюу Арасио оякатагийн шавь Вакатакакагэ өнгөрсөн онд хамгийн олон даваа давж, оны шилдэг бөхөөр тодорсон бол дүү Вакамотохарү нь өнгөрсөн онд макүүчи зиндаанд шинээр чансаа ахиж барилдсан сүмочдын дундаас оны шилдэг шинэ залуу макүчийн чансаатай сүмочоор тодорч ах дүү хоёр тус тус шагнагдлаа.

Кокүноэ дэвжээний харьяалалт дээд зиндааны барилдааны шүүгч Кимүра Коносүкэ Нишикифүжи - Рюүдэний барилдааныг алдаатай шүүж, энд онд анхны андуурсан шүүгч болсон бол комүсүби цолтой Тамаваши Б.Мөнх-Оргил мөн адил цолтой Кирибаяма Б.Лхагвасүрэн хоёр нэмэлт барилдаан хийж, макүүчи зиндаанд оны анхны нэмэлт барилдаан хийснээр энэ оны гараагаа эхэллээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурван жилийн дараа сүмо бөхийн ордон үзэгчээр дүүрчээ   
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй