Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

2023-01-10 10:40:17
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 140 шатарчин (эрэгтэй 104, эмэгтэй 36) тунан үлдээд байсан юм. Тамирчид Швейцарь системээр найман өрөг тоглосон.

Ингээд эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байрыг эзэлсэн бол Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.

Харин эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангаж буй юм. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй