Шууд Chart

Чөлөөт бөхийн лигийн тэмцээн энэ бямба гарагаас эхэлнэ

2023-01-11 10:32:31

Монголын чөлөөт бөхийн U17, U22 хүртэлх насны лигийн халз барилдаан энэ сарын 14-нөөс ирэх гуравдугаар сарын 4-ний хооронд "Хилчин" спорт хорооны зааланд болно.

Тус тэмцээний зорилго нь өсвөр үе, залуу тамирчдын ур чадварыг ахиулж, дэлхийн шилдэг тамирчны түвшинд хүргэх, клубүүдийн байнгын үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бөхийг сурталчлан таниулах, хичээллэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, ирээдүйн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн олимп, тив, дэлхийн аваргуудыг бэлтгэн гаргахад оршиж байна.

Лигийн халз барилдаан долоо хоног бүрийн баасан, бямба гарагт зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн лигийн тэмцээн энэ бямба гарагаас эхэлнэ  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй