Шууд Chart

“Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийг Улсын комисс хүлээн авлаа

2023-01-11 15:03:02

“Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллалаа. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн А блок өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл тус төвийн Б блокийн барилгыг хүлээн авах Улсын комиссын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажиллаж, барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Тус төвийг Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум төгрөг мөн Монгол Улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ийнхүү хүлээлгэн өгч байна.

“Б” блок нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13,926 м2 талбайтай, 240 ортойгоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Тус эмнэлгийн Б блокт
  • Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг
  • Иж бүрэн мэс заслын тасаг
  • Ясны эмгэг судлалын тасаг
  • Спортын гэмтлийн тасаг
  • Нөхөн сэргээх, сэргээн засах мэс заслын тасаг
  • Түлэгдэлт, хөлдөлтийн тасаг нээгдэж иргэдэд гэмтлийн үеийн үйлчилгээг үзүүлнэ.
"Б" блокт комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, эмнэлгийн орчин бүрдүүлэх нарийн агаар орчны цэвэрлэгээ, эмнэлгийн орчинд шаардагдах шинжилгээнүүд хийгдэх бөгөөд тоног төхөөрөмжийг суурилуулан 2023 оны дөрөвдүгээр сард өвчтөн хүлээн авах зорилготой ажиллаж байна.

 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийг Улсын комисс хүлээн авлаа  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй