Шагдарсүрэнгийн Гүрбазар /МУСГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дорноговь аймгийн Алтанширээ сум. 1955 он/
Дугуй хээтэй наадам
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дээлээрээ гайхуулцгааж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зуйван болтол дугтралцах
Есийн давааны бөхчүүд наадмын цагирагт тэнцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтлоо дэргүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэрхэтийн наадам гурван хоног нижигнэсэн
Дэвжээ энэхэн дэнж дугуй хээтэй үлдэв ээ
Морь инээд хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурайн хээтэйг ухаарав аа...
Дугуй хээтэй наадам.... | ||
Үзсэн: 2620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.