“Алтан бөмбөрцөг” 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өчигдөр албан ёсоор зарлажээ.
Энэхүү шагналыг 1944 оноос хойш Холливүүдийн гадаадын хэвлэлийн холбооноос зохион явуулсаар иржээ. Шагналтныг тодорхойлохдоо xолливүүдэд ажилладаг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын сэтгүүлчдийн бүрэлдэхүүн шийдэн тогтоодог.
Эхний жилүүдэд зөвхөн кино театрын бүтээлүүдийг үнэлэн олгодог байсан ба сүүлдээ телевизийн хэрэглээ түгэн дэлгэрсний улмаас 1956 оноос эхлэн энэ төрлийн бүтээлд ч мөн олгож эхэлжээ.
Америкийн үзвэр үйлчилгээний аж үйлдвэрийн энэхүү хоёр салбарт алтан бөмбөрцөг шагнал нь академийн шагналын (оскар) дараа буюу эмми шагналын хамт хоёрт ордог чухал шагнал юм.
“Алтан бөмбөрцөг-2023” наадмын улаан хивсний ёслолд кино ба телевизийн салбарын хамгийн алдартай оддоос гадна, дуучид, загвар өмсөгчид гээд энтертэймент ертөнцийн бүхий л гол хүмүүс оролцсон байлаа.
“Алтан бөмбөрцөг-2023”-д нэр дэвшигчдийг албан ёсоор зарлажээ | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.